Оторлохоор ирсэн малчдыг буцахыг шаардахгүй байхыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-18 16:00:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн Онцгой комиссын гишүүдтэй хамт сумдын удирдлага, мэргэжлийн ангиудтай цахим хурал хийлээ.

Цахим хурлаар бүх нийтийн бэлэн байдлын үеийн холбогдох арга хэмжээнүүдийг харьяа нутаг дэвсгэрт сайтар зохион байгуулан ажиллахыг сумдын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд даалгалаа. Мөн төрийн ажлыг цалгардуулахгүй байх, шаардлагатай нөхцөлд хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, сумын отрын бүсэд оторлохоор ирсэн малчдыг буцахыг шаардахгүй байх, татвар хураамж авахгүйгээр отрын бүсийн бэлчээрийг ашиглуулахыг даалгалаа.

Удахгүй болох аймгийн ИТХ-ын ээлжит чуулганаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Үүнтэй холбогдуулан аймгийн нийгэм, эдийн засгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах саналаа энэ сарын 23-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт бичгээр ирүүлэхийг мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ