Алтайн хязгаарын амбан захирагч В.П.Томенко Д.Бауыржанд баяр хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-18 13:46:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн хязгаарын амбан захирагч В.П.Томенко Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Бауыржанд баяр хүргэж, мэндчилгээ илгээсэн байна.

Уг мэндчилгээнд, "Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилогдсон явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Таны өндөр мэргэшил, ажлын туршлага орон нутгийн хөгжил, дэвшилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Алтайн хязгаар болон Баян-Өлгий аймаг он удаан жилийн турш зөвхөн хөршийн харилцаагаар хязгаарлагдахгүйгээр эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, соёлын салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн билээ.

Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэж, Таны дэмжлэгээр олон талт хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжинө гэдэгт гүнээ итгэлтэй байна" хэмээжээ.

Холбоотой мэдээ