Нууцаар хүн тээвэрлэсэн зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг цуцална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн
хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон эхний тав хоногт Арвайхээрт гэмт
хэргийн шинжтэй 4, зөрчлийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл Цагдаагийн газарт
бүртгэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6, хэв журмын 12 зөрчил
илэрсэн байна.
Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн
хэлтэст гэмт хэргийн шинжтэй 3, зөрчлийн шинжтэй 4, согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 3 зөрчил бүртгэгджээ.
Мөн Улаанбаатар хотоос хүнс тээврийн
машины ачаан дотор нуугдаж ирэх зөрчил багагүй гарч байгаа тул хяналт шалгалтыг
чангатгаж, хэрэв хууль бусаар хүн тээвэрлэсэн зөрчил гаргавал жолоодох эрхийг
хязгаарлах, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна гэдгийг холбогдох
албаныхан хэллээ. Түүнчлэн тээвэрлэсэн мал, махыг мал эмнэлгийн зөвшөөрлийн бичгийн
дагуу нэвтрүүлж байгаа тул гарал үүслийн бичгийг олгохдоо малын А данстай нягт
тулгахыг мал эмнэлгийнхэнд анхааруулаад байна.