Зарим иргэн хөл хориог амралт гэж ойлгон сэлгүүцэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-17 09:53:25

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал сумын Шуурхай штабаас суманд байнгын 7 пост гаргаж, 24 цагийн хяналтын камер ажиллуулж байна. Өдөр, шөнийн эргүүлд 170 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.

Хатуу хөл хорио тогтоосныг зарим иргэн амралт хэмээн ойлгож, идшээ бэлтгэх нэрийдлээр болон ямар нэгэн зорилгогүйгээр дэмий сэлгүүцэх, айл хэсэх, албан байгууллагуудын ажиллаж байгаа эсэхийг шалгах зэргээр дэглэм зөрчиж байгаа тохиолдол гарч байгаа аж. Энэ нь иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа албан хаагчдын ажилд хүндрэл учруулж буй.

Эрдэнэмандал сумын Шуурхай штабаас иргэдийг үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьж байгаа шаардлагыг хүлээн авч, өөрийн болон бусдынхаа эрүүл мэндийн төлөө гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ