Эргүүлийг эрчимжүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-13 19:23:54

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар аймгийн төвийн эргэн тойронд таван пост ажиллаж байна. Дурдвал, Цагаан даваа, Халзангийн даваа, Сангийн толгойн гүүр, Цагаан хаалганы, Таван салааны гарам зэрэг газарт Цагдаагийн болон Онцгой байдлын газрын 2-3 алба хаагч, нийт 18 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Эрдэнэбулган суманд эргүүлд гарах алба хаагчдыг нэмэгдүүлж, эргүүлийг эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар сумын төвийн 6 багийн 15 хэсэгт 45 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд мэдээлэл өгч байна.

Холбоотой мэдээ