Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд хязгаарласан цагаар үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-13 16:37:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна.

Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр болох 11 дүгээр сарын 16-нд дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх талаар ОБЕГ-аас мэдээллээ. Мөн харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхаарууллаа.


Холбоотой мэдээ