“Ургаа мэдвэл-улсаа мэднэ” уралдаан зохиосноор 839 хүн угийн бичиг хөтлөх арга зүйд суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-12 17:38:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар угийн бичиг хөтлөхийн ач тусыг хүүхэд багачуудаар дамжуулан эцэг, эхчүүдэд ойлгуулах, гэр бүлийн “Ургийн мод”-ыг бүтээх зорилгоор “Ургаа мэдвэл-улсаа мэднэ” уралдаан зохион байгууллаа.

Уг уралдаанд ирүүлсэн материалыг Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр ахлагчтай баг дүгнэж, Гурванбулаг сумын сургуулийн М.Пагмасүрэн багштай 9б ангийг тэргүүн, Хутаг-Өндөр сумын Н.Болормаа багштай 9а ангийг удаах байрт шалгаруулжээ.

Бүрэгхангай, Булган, Гурванбулаг зэрэг найман сумын 13 бүлгийн 279 сурагч уралдаанд оролцсон байна. Энэ ажлын үр дүнд нийт 839 хүн угийн бичиг хөтлөх арга зүйд суралцлаа гэж тус газраас мэдээллээ. Монголчууд эрт дээр үеэс ургийн бичгийг хөтөлж түүгээрээ дамжуулж удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархаж, удам дамжин өвлүүлж байсан уламжлалаа сэргээх, ургийн бичигт хоёр талын хүмүүсийн цадиг намтар болоод овог удмыг залгамжлагсдын ажил, амьдрал гэх мэт түүхэнд холбогдох мэдээллүүдийг багтаах талаар гэр бүлүүд тодорхой мэдээлэлтэй болжээ.

Холбоотой мэдээ