Р.Гандиймаа: Улаанбаатараас энэ сарын 6-11-ний хооронд Архангай руу ирсэн хүмүүсийн жагсаалтыг гарган тандалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-12 11:35:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Шуурхай штабын менежер, аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа: Улаанбаатараас 11-р сарын 6-11-ний хооронд Архангай руу ирсэн хүмүүсийн жагсаалтыг гарган тандалт хийж байна

2020.11.11-ний 18.00 цагийн байдлаарх:

Улаанбаатараас 11 сарын 6-наас 11-ний хооронд Архангай руу ирсэн хүмүүсийн жагсаалтыг гаргаад тандалт судалгааны баг ажиллаж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын хоорондын харилцан хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох улмаар бусад аймгуудтай мэдээлэл солилцох, Улаанбаатарын холбогдох мэргэжлийн үндэсний төвүүдтэй мэдээлэл солилцох зэрэг ажлуудыг хийж, тандалт судалгаагаа эрчимжүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар манай аймагт тандалтаар ямар нэг зовиуртай шинж тэмдэг илэрсэн иргэн байхгүй байна. Томуугийн харуулдан тандалтыг идэвхжүүлээд дамжуулан давхар халдварын тандалт хийж байна. Одоогийн байдлаар дуудлага ирээгүй байна.

Сум бүр эмнэлгийнхээ төлөвлөгөө болон хариу арга хэмжээний төлөвлөгөөг сумын онцгой комиссоос нь идэвхжүүлж ажиллах, бэлэн байдлаа хангах, 11-р сарын 6-наас 11-ний хооронд сумандаа очсон иргэдийг бүртгэлжүүлэх, тухайн иргэд дээр тандалт ажиглалт хийх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Иргэд айж сандрах хэрэггүй. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Амны хаалтыг бүх хүн зайлшгүй зүүх шаардлагатай байна. Гараа бохирдох болгонд угааж ариутгаж байх хэрэгтэй. Мөн өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх, гадагш зайлшгүй гарсан тохиолдолд хүн хоорондын зайг барьж харьцах хэрэгтэй.

Холбоотой мэдээ