7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-26 09:38:34

ТОКИО. /NHK/. 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт Японы төвийн нутгийн Исэ-Шима хотод өнөөдөр эхэлж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даргалах бөгөөд тэрбээр уулзалтад оролцохоор ирж буй зочдыг угтан авч байна.

7-гийн бүлгийн орнуудын удирдагчид Дээд хэмжээний уулзалтын эхний хуралдааны явцад 7-гийн бүлгийн үнэ цэнэ, эв нэгдэл, дэлхийн эдийн засгийн сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцоно.

Тэд дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, терроризмтой тэмцэх, дүрвэгсдийн хямрал зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр таван тусгай хуралдаан хийх юм.

Маргааш буюу баасан гарагт Зүүн Өмнөд Ази, Африк болон бусад бүс нутгийн орнуудын төлөөлөгчид уулзалтад оролцож, Ази тивийн хөгжил цэцэглэлт болон бусад асуудлыг хэлэлцэх ажээ.

Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд 7-гийн бүлгийн орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл хийнэ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ