“Apple” өөрсдийн "M1" процессороо танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-11 08:08:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компани компьютер болон нөүтбүүкэнд зориулагдсан өөрсдийн процессороо танилцуулжээ.


Mac”-н хувьд томоохон алхам хийх цаг нь ирсэн. Ингэхийн тулд бид хэд хэдэн технологийг хөгжүүлэх шаардлагатай байсан. Өмнө нь хэлсэнчлэн бид хэд хэдэн чипийг хөгжүүлж байгаа”  хэмээн “Apple” компанийн компьютерийн эд анги гаргах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Тернус мэдэгджээ.


Шинэ процессороо компани “M1” гэж нэрлэжээ. “M1” нь “Mac”-д зориулж тусгайлан бүтээсэн анхны чип юм. Энэ чипийг эрчим хүчний зарцуулалт багатай төхөөрөмжүүдэд ашиглахад илүү тохиромжтой байсан. Энэ нь “Mac”-н хувьд шинэ эрийн үеийн эхлэл юм” гэж Тернус мөн мэдэгдсэн байна. Компанийн процессор хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Жон Шружигийн мэдэгдсэнээр, “M1”-н тусламжтай төхөөрөмж секундэд 11 их наяд үйлдэл хийх чадвартай аж. 


Өөрсдийн үйлдвэрлэсэн процессортой компьютер, нөүтбүүкээ гаргахаар төлөвлөж буйгаа “Apple” 6 дугаар сард мэдэгдсэн. Энэ нь компанийн хувьд түүхэн мөч болох юм гэж тус корпорацийн тэргүүн Тим Кук мэдэгдэж байжээ. Шинэ процессор гарахаас өмнө “Apple”-н компьютер, нөүтбүүкүүдэд “Intel” компанийн процессорыг ашигладаг байсан юм. Харин “iPhone” ухаалаг гар утаснууд болон “iPad” таблетууддаа компани өөрсдийн чипийг ашигладаг. 

Холбоотой мэдээ