Халамжийн нэгдсэн системийн хоёрдугаар шатны сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Халамжийн нэгдсэн системийн хоёрдугаар шатны сургалт”-д хамрагдав.
Тодруулбал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв, Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газар, сургагч багш нараас бүрдсэн ажлын баг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Уг сургалт нь нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй хөнгөлөлт тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, шинээр нэвтрүүлж буй системийн ашиглалтыг сайжруулах зорилготой бөгөөд практик, кейс дээр тулгуурлан явуулж байгаа аж.