“Charlie Hebdo” Эрдоганы шог зургийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-28 13:17:51

ПАРИС. /TASS/. Парисын долоо хоног тутмын шог сэтгүүл болох “Charlie Hebdo” лхагва гаргийн дугаарынхаа нүүрэнд Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы шог зургийг нийтэлжээ. Тус сэтгүүл энэ талаарх мэдээлэл болон нүүрнийхээ зургийг мягмар гарагт твиттер хуудсандаа байрлуулсан байна.


Анкара, Парисын хооронд дипломат маргаан дэгдээд буй үед шог зураг нийтлэгдэж байгаа юм. Төрийн тэргүүнийх нь талаар Эрдоган хатуу ширүүн мэдэгдэл хийсний дараа Францын эрх баригчид Элчин сайдаа татахаас аргагүйд хүрчээ. Францын эрх баригчид мөн Туркт хориг арга хэмжээ авахыг Европын Холбооноос шаардсан байна.



Үүний зэрэгцээ Францын Гадаад хэргийн яам хэдийгээр Эрдоганы мэдэгдэл "доромжилсон, хүлээн зөвшөөрч боломгүй" агуулгатай байсан ч тус улс ийм түвшинд маргахыг хүсэхгүй байгаа талаар сүүлийн өдрүүдэд хэд хэдэн мэдэгдэл хийжээ. Тухайлбал, ийм мэдэгдлийг Францын Гадаад хэргийн яамны Европын хэрэг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Клеман Бон 10 дугаар сарын 25-нд, Европын сайдын дэргэдэх гадаад худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн төлөөлөгч-сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Франк Риестер мягмар гарагт хийсэн байна. Харин үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон зөнч Мухаммедын шог зургийг Парист хэвлэхээс татгалзах бодолгүй байгаагаа мэдэгджээ.


Холбоотой мэдээ