Алслагдсан багийн сурагчдыг тээвэрлэх автобусны тоог нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 13:09:32

Орхон аймгийн Говил, Дэнж-Эрдэнэ багийн сурагчид автобустай боллоо. Говил багийн II сургуульд 500 гаруй хүүхэд сурдаг бөгөөд дийлэнх нь бага ангийн сурагч юм. 

Тус баг нь газар нутгийн хэмжээ том, хэт тархсан байрлалтай байдгаас сурагчид хамгийн багадаа таван км туулж сургуульдаа ирдэг ажээ. Иймд эл асуудлыг шийдэж орон нутгийн төсвийн 50 сая төгрөгөөр 23 хүний суудалтай том оврын автобусыг II сургуулийн захиргаанд хүлээлгэж өглөө. Уг автобус зөвхөн Говил багт зорчино. Автобусны ашиглалт, хамгаалалтыг Хот тохижуулах, явах чиглэл, цагийн хуваарийг Боловсрол, Соёлын газар хариуцана. Аль болох хол тойруу замаар зорчиж сурагчдаа тээвэрлэх гэнэ.

Дэнж-Эрдэнэ багийн сурагчдыг тээвэрлэх автобусыг мөн 50 сая төгрөгөөр авсан байна. Ингэснээр Орхон аймаг сурагчдад үйлчлэх таван автобустай боллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд