"Цагдаа-95" тэмцээний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-24 12:53:29

Цагдаагийн байгууллагын  95  жилийн ойн баярыг угтан  зохион байгуулсан "Цагдаа-95" тэмцээн ажил, мэргэжлийн аварга шалгаруулах сорилтоор өндөрлөж байна. 

Хэд хэдэн үе шат, төрлөөр болсон тэмцээний сүүлийн шатанд 51 байгууллагын 102 алба хаагч оролцлоо. Энэхүү тэмцээний тэргүүн байранд Хамгаалалтын хоёрдугаар газрын алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Анхбаяр, дэд байрт Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагч Б.Эрдэнэдалай, гуравдугаар байрт Хамгаалалтын хоёрдугаар газрын алба хаагч ахлах ахлагч Ч.Хатанбаатар нар шалгарчээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ