“Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт"-ыг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-27 09:28:02

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газраас салбар нэгжүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаар дамжуулан "Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт"-ыг зохион байгуулж байна. 

Тодруулбал орон нутгийн иргэд, цаашлаад алслагдмал сумдын иргэд, малчид гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдлэг мэдээллээр хомс, сургалтад тэр бүр хамрагдаж чаддаггүй. Тиймээс орон нутгийн айл өрх бүрт хүрч ажиллах, иргэн бүрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох зорилгоор  ойролцоох сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, тус сумдын удирдах бүрэлдэхүүнд "Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх" танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Заамар, Эрдэнэсант, Угтаалцайдам, Цээл, Баянхангай, Баянцогт, Лүн зэрэг зургаан сумын 281 ажилтан, алба хаагч, удирдах бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг зохион байгуулж, мэдлэг, мэдээлэл олгосон талаар Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгээс мэдээллээ.

Холбоотой мэдээ