Чигэстэй голын сав газар автомашины тос асгасан этгээдэд хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:22:07

 

Завханы Чигэстэй голын сав газар автомашины тос асгаж, байгаль орчин бохирдуулсан этгээдийг олж тогтоожээ.

Улиастай сумын Жаргалант багийн нутаг, Чигэстэй голын сав дагуух Жаргалантын булгийн дээд эх орчимд автомашины тос их хэмжээгээр асгарч, урсгал ус руу орж, голын ус бохирдуулан, ундын усны эрүүл ахуйн шаардлагад сөргөөр нөлөөлж байгаа ноцтой зөрчил илэрснийг өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ асуудалтай холбоотой аймгийн БОАЖГ, Цагдаагийн газар, МХГ хамтран шинжилгээ хийжээ.

Мөн Цагдаагийн газраас Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарт “уг этгээдийг олж тогтоох” хугацаатай үүргийг өгсний дагуу мөрдөн байцаалт явуулжээ. Мөрдөн шалгалтын явцад уг хэргийг  Улиастай сумын Жаргалант багийн иргэн Г.Э гэгч нь машиныхаа сольсон тосыг  булгийн эх орчимд асгасан болохыг олж тогтоож, шаардлагатай материалыг Улиастай сумын Засаг даргад хүргүүлээд байна. Цаашид уг хэргийг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ