Элчин сайд Г.Ганболд Нарендра Модигийн тухай номыг хөрвүүлжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-05-23 16:45:59

ШИНЭ-ДЕЛИ. /Indiatvnews/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг хүндэлж, шүтэн бишэрдэг хүмүүс зөвхөн Энэтхэгт ч гэлтгүй Монгол болон бусад олон оронд байдаг ажээ.

Түүнийг шүтэн бишрэгчдийн нэг болох Монголын Элчин сайд Г.Ганболд Их Британийн зохиолч Лэнс Прайсийн бичсэн Модигийн тухай номыг монгол хэлнээ хөрвүүлсэн байна. “The Modi Effect” /Модигийн нөлөө/ гэдэг уг номрэл Нарендра Модигийн Энэтхэгийг өөрчлөхөд чиглэсэн кампанит ажлын тухай өгүүлдэг ажээ.

2015 оны тавдугаар сард анх удаа Модитой уулзаж байсан сайд Г.Ганболд телевизэд ярилцлага өгөхдөө “Энэтхэгээс сурах зүйл маш олон бий бөгөөд энэ номыг орчуулснаараа би Монголын ард иргэдэд Энэтхэгийн улс төрийн удирдагчид цаанаасаа ажил үйлстээ байгаа бүхнээ зориулж чаддаг хүмүүс юм гэдгийг харуулахыг зорьсон. Энэтхэг хамгийн том ардчилсан орон. Эндээс суралцах зүйл маш их байна. Моди өөрчлөлт хийж байна.  Зөвхөн ганцхан хүн өөрчлөлт хийгээд зогсохгүй өөрчлөлт хийхийн тулд хүн бүр хамтран ажиллах хэрэгтэй. Энэ ном маш гайхалтай... Нарендра Моди юуг хийж бүтээж байгааг би хүмүүст ойлгуулахыг хүссэн” гэж ярьжээ.

Түүний хэлснээр, уг ном тун удахгүй монголчуудад гарт очно.

Цааш нь Монголын элчин сайд ярихдаа "Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн сайд Смрити Ирани миний болон миний эцэг эхийн нэрийн утгыг тайлбарлаж өгсөн" гэв.

Энэтхэг болон Монгол 1955 онд дипломат харилцаа тогтоожээ. Монголтой дипломат харилцаа тогтоосон Зөвлөлтийн эвсэлд ороогүй орон бол Энэтхэг юм. Энэ цаг үеэс хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цэцэглэн хөгжсөөр байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ