Аймгийн БОЭТ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-өөс Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран “Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд эмч сэлгэн ажиллуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний ээлжинд Улсын нэгдүгээр төв эмнэлгээс эмч нар Өвөрхангай аймагт ажиллан иргэдэд дотор - уушиг, ходоод гэдэсний замын эмгэг, цусны хавдар, бүдүүн шулуун гэдэс, бөөр, давсаг, түрүү булчирхайн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, мэс засал хийлээ.
Мөн ажлын байрны сургалт зохион байгуулсан ба элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нэвтрүүлж, нутагшуулан ажилласан талаараа тус эмнэлгийн эмч нар илтгэн тавин мэдээлэл хүргэсэн юм. Дээрх төсөл Өвөрхангай аймагт он дуустал хэрэгжих аж.