Баян-Өлгийн нийт сонгогчийн 70,8 хувь нь санал өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. 2020 оны аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд Баян-Өлгий аймгийн
нэрсийн жагсаалтад орсон 59895 сонгогчоос 42408 иргэн саналаа өгч, ирц
урьдчилсан байдлаар 70,8 хувьтай гарчээ.
Гэхдээ энэ тоо нь
өчигдрийн 19:00 цагийн байдлаар авсан мэдээлэл бөгөөд сумдын сонгуулийн санал
тоолох машиныг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсний дараа ирцийн мэдээ эцсийн
байдлаар гарах ажээ.