Булган аймгийн сонгогчдын 64,26 хувь сонгуульд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-15 22:12:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ удаагийн орон нутгийн сонгуульд 26102 сонгогч саналаа өгч, сонгогчдын 64,26 хувь оролцлоо гэж аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.

Энэ удаагийн сонгуульд 12,3 мянган эрэгтэй, 13,7 мянган эмэгтэй сонгогч санал өгсөн байна. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй, техникийн саатал гараагүй хэвийн явсан байна.

Сонгогчид аймгийн ИТХ-ын 33, сумын ИТХ-ын 340 мандатын төлөө саналаа өглөө.

Холбоотой мэдээ