Төв аймгийн ИТХ-д МАН урьдчилсан байдлаар ялалт байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар 20:00 цагт дууссан. Тус аймгийн 41 мандат, 27 сумын 541 мандат нийт 581 мандатад 1581 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Үүнээс 22:00 цагийн байдлаар аймгийн 41 мандатаас МАН 26, АН 12, МАХН нэг, Бие даагч нэг суудал авсан байна.
Заамар сумаас мэдээлэл одоогоор ирээгүй байгаа. Аймгийн хэмжээнд 38488 иргэн санал өгч ирц 62,8 хувьтай байгаа бөгөөд сонгуулийн саналын дүн бүрэн эцэслэгдээгүй байгаа гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ

СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
38 минут

ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно
9 цаг