Хөвсгөлд саналын ирц 11,37 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-15 14:20:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 87006 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 12.00 цагийн байдлаар 9892 сонгогч санал өгч ирц 11,37 хувьтай байна.

Санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 18-25 насны 588, 26-40 насны 2108, 41-55 насны  2575, 56-аас дээш насны 4621 иргэн саналаа өгсөн бөгөөд залуусын идэвх муу байна гэдгийг Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.

Холбоотой мэдээ