Хөвсгөлд санал хураалт хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-15 11:22:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өглөөний 7.00 цагаас санал авах ажиллагаа хэвийн эхэллээ гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.

Зарим нэг хэсгийн хороон дээр иргэний бүртгэлийн машин гацсан тохиолдол гарсан бөгөөд зөрчлийг нэн даруй арилгаж санал авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус аймгийн хэмжээнд цаг агаарын нөхцөл байдлаас хаагдсан зам даваа байхгүй, гэрэл цахилгаан тасраагүй байна. Аймгийн Сонгуулийн хорооноос бэлтгэл ажлыг бүрэн хангасан ямар нэгэн зөрчилгүй  санал авах явц хэвийн үргэлжилж байна гэдгийг мэдээллээ.


Холбоотой мэдээ