Оросын шинжээчид Их Британийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-23 10:30:41

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын цэргийн шинжээчид “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний хүрээнд Их Британи болон Ирландын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ гэж ОХУ-ын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн мэдэгдэв.

Үүний сацуу энэ сарын 23-27-нд Франц-Германы шинжээчид ОХУ, Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх ажээ. 

Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээг 1992 онд байгуулсан бөгөөд үүнд нийт 34 улс нэгдсэний дунд НАТО-гийн гишүүн орнуудын дийлэнх, ОХУ болон төвийг сахигч байр суурь баримталдаг Швед, Финланд зэрэг орнууд орж байна. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ