Согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-14 10:29:25

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль болохтой холбогдуулан аймгийн нутагт дэвсгэрт аравдугаар сарын 14-нөөс 16-ныг дуустал согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох шийдвэр гаргалаа.

Сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 15-нд соёл урлаг, үзвэр, үйлчилгээ, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохиохгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад даалгажээ.

Холбогдох хууль журам хийгээд Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан шаардлага, коронавируснээс урьдчилан сэргийлэх дүрэм журмыг  сайтар хангаж ажиллахыг үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ