Гавьяат багшаа угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-12 15:45:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Давхарын Гончигсүрэн, Монгол Улсын гавьяат багш цолоор Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Хорлоогийн Батмөнх нар шагнуулсан билээ.Тэгвэл 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан шинэхэн гавьяат багш Хорлоогийн Батмөнхөд халуун баяр хүргэхээр олон шавь нар, багш ажилчдын хамт Дархан өртөөнд угтан авсан юм.

Х.Баянмөнх багшийн тухайд боловсролын салбарт тасралтгүй 31 дэх жилдээ ажиллаж байгаа аж. 1990 онд Монгол Улсын их сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Дархан-Уул аймгийн 1, 15, 19 дүгээр сургуульд тус тус ажиллаж байгаад 2003 оноос эхлэн 18 сургуулийн математикийн багшаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 10 дугаар ангийг 9 удаа төгсгөсөн ажээ. 

Холбоотой мэдээ