Хөвсгөлд 6,2 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-08 21:21:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсээр 6040,4 мянган толгой мал тоолуулж, 1549,2 мянган толгой төл хүлээн авч 6,2 сая толгой мал өвөлжинө.

Эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан судалгаагаар урьдчилсан байдлаар аймаг дотроо 128 малчин отор нүүдэл хийж байна. Отрын бүсэд жирэмсэн эх 2, 0-5 насны хүүхэд 15, өндөр настан 10, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1, архаг хууч өвчтэй 12 хүн байгаа судалгаа гаргажээ. Тус иргэдэд оторлож буй тухайн сумын Эрүүл мэндийн байгууллага бүртгэн авч эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүргийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас өгчээ.

Холбоотой мэдээ