Хангайн зарим сумын малчид хэрэгцээт хадлангаа нөөцөлжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-10-06 20:08:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал сумын малчид ирэх өвөл, хаврын хэрэгцээт хадлангаа нөөцөллөө гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Тэшиг суманд 19,4, Хутаг-Өндөр суманд 16,0, Сэлэнгэ суманд 6,1, Хангал суманд 5,2 мянган тонн өвс бэлтгэсэн байна. Аймгийн хэмжээгээр 75,1 мянган тонн өвс нөөцөлсөн мэдээтэй байгаа бөгөөд өмнөд бүсийн Хишиг-Өндөр, Рашаант, Гурванбулаг, Баяннуур суманд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил удаашралтай байгаа талаар тус газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ