Төв аймгийн ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-03 19:18:46

Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн нутгийн зүүн хэсгээр цас орж шууран, ихэнх нутгаар салхитай байх тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаатай байхыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас онцгойлон анхааруулж байна.

10 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл:

Төв аймгийн нутгаар: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Зуунмод хот орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, Өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Өглөөний 5 цагт Зуунмодод: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 845 гектопасакаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж аймгийн УЦУОША-ны синоптик инженер Р.Энхтуяа мэдээллээ.

 

 

 

 

 

                                                   

 

 

  

Холбоотой мэдээ