Хөрөнгийн биржид 3.5 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-21 17:10:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 428,971,851.66 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 49 компанийн 3.5 сая  хувьцааг 422.7 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:


Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 62 үнэт цаасыг 6.2 сая төгрөгөөр арилжжээ. Арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:


Энэ оны 9 дүгээр сарын 18-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,605,182,448,848.61 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,379.43 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.52 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ