Номын баяраар Интерном дэлгүүрийн хямдралтай худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-20 20:42:29

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Номын баяр-2020” үйл ажиллагааг “Хязгаар үгүй ном сэтгэлгээний эрх чөлөө”  уриан дор тэмдэглэж байна.

Номын баярт аймгийн Засаг дарга Л.Ганболд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сүрэнжав,  ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, номын санч нар болон уншигч хүүхдүүд оролцлоо. Энэ үеэр Интерном дэлгүүрийн хямдралтай номын худалдаа, "Та авч болно" гадаад номын үзэсгэлэн болж  "Миний гэр бүлийн номын сан" фото зургийн уралдааны дүнг  танилцууллаа.

Хөвсгөл аймгийн номын сан 1947 онд уншлагын газар нэртэйгээр 1000 ширхэг ном, нэг эрхлэгчийн орон тоотойгоор анх байгуулагдаж байсан бол эдүгээ 17 ажилтан ажиллагсадтай 65000 ном бүхий сан хөмрөгтэй, жилдээ 6709 байнгын уншигч, 45711 иргэнд 69237 орчим ном олгон, аймгийнхаа иргэдэд ном хэвлэл, мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Тус номын сан нь  нийтийн уншлага, гэрээр ном олгох,  хүүхдийн уншлага, фонд, сан хөмрөг, мэдээлэл арга зүйн гэсэн танхим, тасгуудаар үйлчилгээгээ явуулж байна.

 

 

 


Холбоотой мэдээ