АХБ Монгол Улстай 2021-2024 онд хамтран ажиллах стратеги боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-18 17:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк Монгол Улстай 2021-2024 онд хамтран ажиллах стратеги боловсруулж байгааг АХБ-ны суурин төлөөлөгч Павит Раманчандра Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзах үеэрээ дуулгалаа. 

Тэрбээр "АХБ Монгол Улсын Эрчим хүчний системийн аюулгүй байдал, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажилласаар ирсэн түншлэгч орон” гэдгийг онцолсон. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Азийн хөгжлийн банкны дэмжлэг туслалцаанд талархаад, цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Манай улсын эрчим хүчний системийн 18 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний станц эзэлдэг. Одоогоор метан хийн чиглэлээр техникийн туслалцааны ажил хийж байна. Газрын дулааныг ашиглах  төслүүдийг нэмж хэрэгжүүлснээр дулааны үнэ хямдрах, орчны бохирдлыг бууруулах боломжтой болох юм. Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хэвээр хадгалах, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын баталгааг хангах талаар гүнзгийрүүлэн ярилцахаар тогтлоо. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрээр хангах загварыг гэр хороололд бий болгох зорилгод хамтран ажиллахад анхаарна гэлээ

Холбоотой мэдээ