Нөөцөд 9,2 тн мах үлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 13:36:53

Булган аймаг энэ өвөл 17,5 тонн нөөцөлж, 04 сарын 01–ний өдрөөс эхлэн худалдаанд гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар нөөцөд 9,2 тн үлдээд байна.

Нөөцийн үхрийн махыг 6000, хонины махыг 5500 төгрөгөөр борлуулж байгаа юм.

Аймгийн төвийн 6 багийн 7 дэлгүүрүүдээр худалдаалж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар үхрийн мах 4984 кг, хонины мах 4257 кг–ийг зарж борлуулжээ. Одоогоор иргэдээс нөөцийн махны талаар гомдол санал ирээгүй байна.

Өнгөрсөн хавар үхрийн махыг 6300, хонины махыг 5700 төгрөгөөр худалдаж байсан байна. Энэ жил ямааны мах нөөцлөөгүй гэнэ. Булган аймгийн нөөцийн махыг “Баян даш” ХХК хоёр дахь жилдээ бэлтгэж байгаа.

                                                                                                                              П.Батням

Холбоотой мэдээ