"Баянгол зочид буудал", "УБ-Бүк" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-16 17:40:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 16-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 35 ХК-ийн 53,986,014.29 төгрөгийн үнийн дүн бүхий 502,237 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Баянгол Зочид Буудал" (BNG+14.80%) болон "УБ-Бүк" ХК (BUK+9.58%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг Уул" (HSX-13.79%) болон "Хөх Ган" ХК (HGN-8.18%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 үнэт цаасыг 6 сая төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 1.69 хувиар өсөж, 17154.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,597,615,091,256.32 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Холбоотой мэдээ