Мөрөн дэд станцад гэмтэл гарсны улмаас цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-16 16:24:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Булган Мөрөнгийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ашиглалт  үйлчилгээг хариуцан ажилладаг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ий харьяа 110/35/6кВ Мөрөн дэд станц дээр өчигдөр орой 22 цаг 15 минутад гэмтэл гарсан учраас Мөрөнгийн төвийн болон сумдын цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлаж байна. Тодруулбал Т2 трансформаторын 6 кВ-ын оруулгын тусгаарлагч болон тэжээлийн кабель гэмтсэн байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангайн бүсийн салбарын засварын бригад ирж ажиллаж байгаа боловч шаардлагатай сэлбэгийг өнөөдөр Улаанбаатар хотоос тээвэрлэн ирж байгаа учраас гарсан гэмтлийг өнөөдөртөө бүрэн засварлах боломжгүй байгаа аж. Иймээс  иргэдийг цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж байхыг Хөвсгөл эрчим хүч ххк-ий ашиглалтын инженер Д.Отгонбаяр хэлж байлаа.

 


Холбоотой мэдээ