“Rio Tinto” Монголын уурхайг хөгжүүлэхэд 500 сая ам.доллар босгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-14 15:11:37

ЛОНДОН. /Reuters/. Rio Tinto” компани Монгол Улс дахь "Оюу толгой" зэсийн уурхайг хөгжүүлэхийн тулд 500 сая ам.долларыг нэмж зээлдэн босгохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ.


Монголын Засгийн газар "Оюу толгой" төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг. Тус компанийн хувьцааны дийлэнхийг “Rio Tinto” эзэмшдэг юм.


Rio Tinto”, “Turquoise Hill Resources” хамтран одоогийн зээлдүүлэгчдийн оролцоотойгоор зээлтэй холбоотой асуудлыг зохицуулах ажээ. Үүнд эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах орох хэдий ч зээлийн дүнг бууруулахгүй ажээ.


Rio Tinto” өнгөрсөн долоодугаар сард “Оюу толгой”-н нөөцийн тооцооллыг бууруулснаас гадна уг уурхайн зураг төслийг эргэн харахад хүрсэнтэй холбоотойгоор ашиглалтад орох хугацаа нь хойшилж, зардал нэмэгдэнэ гэдгийг мэдэгдсэн юм.


“Оюу толгой” нь “Rio Tinto” компанийн зэсийн хамгийн том, ирээдүйтэй төсөл боловч геологийн сорилтуудтай тулгараад байна. “Rio Tinto” эхний олборлолтыг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сард хийнэ хэмээн мэдэгдсэн нь эхний тооцооллоос 21-29 сараар хойшилсон билээ.  

Холбоотой мэдээ