Гэр бүлийн хоёр хүнийг хөнөөсөн этгээд амиа хорложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-14 10:28:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2-р багийн нутагт нэг гэр бүлийн 2 хүнийг буудаж амь насыг нь хөнөөгөөд зугтсан этгээд амиа хорлосон байдалтай олджээ.

Энэ сарын 9-нд Жаргалант сумын хоёрдугаар баг Урд хүйгийн эх гэдэг нэртэй газар гэр бүлийн 2 гишүүнийг ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 23 настай Б гэгч үйлдсэний дараа оргон зугтсан боловч өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ. Урьдчилсан байдлаар хэргийг бэлчээрийн маргаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

 


Холбоотой мэдээ