Гурван настай хүүхэд зам тээврийн ослын улмаас эндлээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-11 09:38:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутагт зам тээврийн ослоор гурван настай хүүхэд эндлээ.


Энэ осол Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэх газарт өчигдөр өдрийн 7 цагийн орчим болжээ. Хурд хэтрүүлснээс “Hyundai Accent” маркийн автомашин онхолдож, жолооч нь бэртэн машинд сууж явсан гурван настай хүү эндсэн байна.

 

 

Холбоотой мэдээ