Монголын хөрөнгийн бирж 13 сая 405 мянган төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-18 17:40:18

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 13 сая 405 мянга 565 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ өдөр хөрөнгийн биржийн “I”  болон “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 6 хувьцаат компанийн 5 мянга 571 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 780.11 нэгж болж 0.10 хувиар өссөн байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 314 тэрбум 692 сая 955 мянга 581 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ