“Монголын мистер” тэмцээн 25 дахь удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-18 17:22:48

Монголын бодибилдинг фитнессийн холбооны “Монголын мистер” 25 дахь удаагийн тэмцээн “UB Palace” ордонд энэ сарын 28-29-нд болно.

Энэ удаагийн тэмцээн 17 ангилалд болох бөгөөд эхний гурван байрт шалгарсан тамирчид Бутаны хаант улсад ирэх есдүгээр сарын 2-8-нд болох Азийн АШТ, Бразилийн Сан Паула хотод 11 дүгээр сард болох ДАШТ-д оролцох эрх өвөртөлнө. “Монголын мистер” тэмцээнээс нийт 25 мистер төрсөн бөгөөд “Тайхар” клубын 10 түрүү авсан амжилтыг шинэчлэх баг төрөөгүй байна. Мөн хувийн амжилтыг Монголын анхны Дэлхийн аварга, гавьяат тамирчин Ж.Нурлан дөрвөн түрүүгээр тэргүүлж байна.

Монгол мистерүүдээ танилцуулахад, 1991, 1992, 1993 онд Б.Батсуурь /Тайхар/, 1994 онд Н.Буянтогтох, 1995 онд /тэмцээн өнжсөн/, 1996 онд А.Энхтайван , 1997 онд Н.Ганболд, 1998 онд А.Энхтайван, 1999 онд Д.Батгэрэл ,2000 онд А.Энхтайван /бүгд Тайхар клуб/, 2001 онд Д.Мөнх-Эрдэнэ /Рекордс/, 2002 онд Г.Алтаншагай /Хар Ирвэс/, 2003 онд Д.Золбаяр /Тайхар/, 2004, 2005, 2006 онд Ж.Нурлан /Хар Ирвэс/, 2007 онд Д.Ууганбаяр /Хар Ирвэс/, 2008 онд Б.Пүрэвдорж /Мустанг/, 2009 онд З.Мөнхбаатар /Тайхар/, 2010 онд Л.Баянхүү /All Master/, 2011 онд Д.Бат-Эрдэнэ /Чийрэг Монгол/, 2012 онд Ж.Нурлан /Мажестик/, 2013, 2014 онд Э.Ганзориг /Чийрэг Монгол/, 2015 онд Б.Пүрэвдорж /Даймонд жим/ тус тус тэргүүлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ