Хадлан тэжээлийн бэлтгэл 31.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-09 08:55:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил зуншлага сайн байсан боловч хадлан тааруу байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Өвөлжилт, хаваржилтад бэлтгэх ажлын хүрээнд малчид, иргэдийн хүчээр 202624 тн өвс, 13508 тн хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэх даалгавар өгчээ.

Өнөөдрийн байдлаар  байгалийн хадлан  63747 тн, гар тэжээл 30тн, давс, хужир шүү 1390 тн, ногоон тэжээл 40 тн тус тус бэлтгэж хадлан тэжээлийн бэлтгэл  31.5 хувьтай  байна. 2020 оны Засгийн газрын 19-р тогтоолоор сум бүр аюулгүй нөөц 200тн өвс, 50 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөц 800 тн өвс, 200 тн тэжээл бэлтгэхээр албан даалгавар өгсөн аж 

Холбоотой мэдээ