Өчигдөр 200 сорьцод коронавирусний шинжилгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-08 13:31:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 200 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний нийт 310 тохиолдол бүртгэгдсэнээс 296 хүн эдгэрчээ. Үүнээс сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 25 хүн байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдвартай 14 хүн эмчлүүлж байгаагаас 8 хүний биеийн байдал хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна.

Ташрамд дурдахад, ЭМЯ-наас өдөр бүр 11.00 цагт Монгол Улс болоод дэлхий нийтийн коронавирусний нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийдэг байсан. Харин энэ долоо хоногоос даваа, лхагва, баасан гарагт мэдээлэл хийх болсон юм. Бусад өдөр ЭМЯ-ны фейсбүүк хуудсаар коронавирусний мэдээллийг хүлээн авах боломжтой аж.

Холбоотой мэдээ