Хэлмэгдэгчийн охинд 40,0 сая төгрөгийн нөхөх олговор олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-04 10:08:41

Архангай /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд нөхөх олговор олгохоор хуульчилсан байдаг. Архангай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос нэгэн хэлмэгдэгчийн төрсөн охин Цэрэндолгорт 40 сая төгрөгийн нөхөх олговрыг энэ сарын нэгний өдөр олголоо.

Цэрэндолгор гуайн аав Ням нь 1945 онд түүнийг найман настай байхад хэлмэгдэн хоригджээ. Ээж нь 8 хүүхдийн хамт үлдэж байсан бөгөөд тэднээс Цэрэндолгор гуай л амьд сэрүүн үлдсэн гэж байлаа. 

Холбоотой мэдээ