Сайжруулсан зуухыг 200 иргэнд үнэ төлбөргүй олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-03 13:05:58

Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/273 дугаар тушаалаар “Агаар болон хөрсний орчны бохирдлыг эх үүсвэр, хор уршгийг бууруулах, дэвшилтэд техник технологийн талаарх хөтөлбөр хэрэгжүүлэх” ажлыг хийсэн. Энэ хөтөлбөрийн санхүүжилтээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачлан Эрдэнэбулган сумын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 100.000.000 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн юм. Үүний хүрээнд Эрдэнэбулган сумын гэр хорооллын айл өрхүүдэд Монголын "Blaze Tech" компанийн үйлдвэрлэсэн хөндлөн галлагаатай сайжруулсан Flame 8.0 загварын сайжруулсан зуухыг иргэдэд үнэ төлбөргүй олгов. Эдгээр зуухыг Эрдэнэбулган сумын долоон багийн амьжргааны түвшингээс доогуур орлоготой, түлээ авах чадваргүй, өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай гээд 200 иргэнд олголоо. 

Холбоотой мэдээ