Сөүлийн бүсийн сурагчид дахин цахимаар хичээллэнэ

Дэлхийд | Боловсрол
khulan@montsame.gov.mn
2020-08-25 09:38:16

CӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хот болон тус хотын эргэн тойронд орших бүсэд сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тус бүсийн сурагчдыг ирэх хоёр долоо хоног орчмын турш дахин цахимаар хичээллүүлэхээр болжээ.


Сөүл, Инчеон хот, Гёнги мужид байрладаг сургууль, цэцэрлэгийн бүх сурагч энэ долоо хоногийн лхагва гаргаас ирэх есдүгээр сарын 11 хүртэл гэртээ байж, цахимаар хичээлээ үзнэ гэж Боловсролын яамнаас өнөөдөр мэдээлжээ. Халдварын тархалтыг сааруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж буй нь энэ ажээ.


Харин энэхүү шийдвэр ирэх 12 дугаар сарын эхээр элсэлтийн шалгалт өгөх ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад хамааралгүй байна. Энэ оны эхнээс дэгдсэн цар тахлын хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байж магадгүй гэж эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.


Сөүлийн бүсэд өнгөрсөн хоёр долоо хоног гаруйн хугацаанд 150 сурагч, 43 багш, ажилтан халдвар авчээ. 

Холбоотой мэдээ