Минск хотод Японы иргэн баривчлагджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-18 09:15:48

ТОКИО. /Kyodo/. Наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан долоо хоног гаруй үргэлжилж буй Минск хотод Японы иргэн баривчлагджээ.


Беларусь дахь Японы Элчин сайдын яам баривчлагдсан иргэний Минск хотод амьдардаг гэдгээс өөр хувийн мэдээллийг дэлгээгүй байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт урьдчилсан хорих байранд оруулжээ. Дипломат ажилтнууд одоогоор түүнийг ямар учраас саатуулах болсон талаар мэдээлэл цуглуулж байгаа аж.


Беларусьт 8 дугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн төв комиссын урьдчилсан дүнгээр, Беларусийн одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80.08 хувийн саналыг авсан бол Светлана Тихановская 10.09 хувийн саналыг авч, хоёрдугаарт жагсжээ. Санал хураалтын дараа Беларусьт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. Жагсаал цуглаан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр хэдэн мянган хүн саатуулагджээ. 

Холбоотой мэдээ