Онгоцонд төрсөн ихэр охин болон ээжид нь МИАТ компани үнэ төлбөргүй үйлчилнэ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-13 15:39:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн үеэр онгоцонд ихэр охин төрсөн билээ. ХӨСҮТ-ийн тусгаарлалтаас өнөөдөр гарч буй ээж, охидыг МИАТ компанийн төлөөлөл угтан авч, тус компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардууллаа.


Эргэн сануулахад, охид МИАТ компанийн Боинг 767-300 онгоц Хар тэнгис, Сочи хотын орчим 10100 м-ийн өндөрт нисэж явахад төрсөн бөгөөд онгоцонд байсан Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмчийн хамт эмнэлгийн тусламж үзүүлснээр эх эсэн мэнд амаржсан юм.


Энэхүү үйл явдал нь МИАТ компанийн төдийгүй олон улсын агаарын тээврийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл явдал болсныг тус компанийн удирдлагууд тэмдэглэв.


Холбоотой мэдээ