В.Путин, Э.Макрон нар утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-13 12:51:14

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар утсаар ярьж, Беларусь дахь одоогийн нөхцөл байдал хийгээд коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. 


Хоёр улсын удирдагчид коронавирусний халдварт өвчний дэгдэлттэй тэмцэхэд цаашид хамтран ажиллахын ач холбогдлыг онцлохоос гадна ОХУ-д коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг бүртгэснийг цохон тэмдэглэжээ. 


Үүнээс гадна Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтийн дараах Ливаны нөхцөл байдлыг талууд хэлэлцэв. "Бейрут хотод 8 дугаар сарын 4-нд болсон дэлбэрэлтийн дараа ОХУ, Франц Ливаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авсныг онцлон тэмдэглэж, Ливаны нөхцөл байдлыг нарийвчлан авч хэлэлцжээ. Э.Макрон Ливанд хийсэн айлчлал болон тус улсад тусламж үзүүлэх асуудлаар Францын зохион байгуулсан олон улсын хурлын дүнгийн талаарх сэтгэгдлээ хуваалцлаа” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ