Гучин мянган амны хаалтыг УОК-т хүлээлгэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д төвтэй Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн
Сүлжээний Хөгжлийн байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын
ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг
амны хаалт илгээснийг Улсын онцгой комисст
өнөөдөр
хүлээлгэн өглөө.
Онцгой байдлын ерөнхий
газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Коронавирусний халдвар дэлхий даяар
дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийг вирусний халдвараас урьдчилан
сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг тустай хэрэг. Мэргэжлийн
байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нэн шаардлагатай амны хаалтыг хүлээлгэн
өгсөнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна” гэв.
Ташрамд дурдахад, цар
тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүнд амны хаалт зүүж хэвшихийг ДЭМБ-аас зөвлөж байгаа юм.