Бейрутад амиа алдсан хүний тоо 171 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕЙРУТ.
/Sky News Arabia/.
Бейрут хотын боомтод дэлбэрэлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 171 болсон
тухай Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.
“Sky News Arabia” телевизийн мэдээлснээр 30 орчим хүн ор
сураггүй алга болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 164 хүн амь үрэгдсэн тухай өмнө нь
мэдээлсэн юм.
Бейрут хотын боомтын агуулахад 8 дугаар сарын 4-нд хүчтэй
дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн улмаас 40 мянга орчим байшин, 200 мянган
байр, орон сууц сүйдэж, 300 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.